Японы Хокота хотын нэгэн наран шарлагын газрын эрэг орчим 150 далайн гахай уснаас ил гарсан явдал өнгөрсөн амралтын өдөр болжээ. Амиа “золиослогч” амьтдаас ердөө гурвыг нь л аварч чадсан талаар NHK дамжуулав. Далайн гахай энэ маягаар үй олноороо үрэгдсан явдал 2011 онд Японд бүртгэгдсэн аж. Тэр үед 50 байснаас 10-аад нь хүмүүсийн ачаар эргэн далайдаа гарч чадсан гэнэ. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Туркийн Измирийн наран шарлагын газар орчим бэлтгэл хийж байсан дунд сургуулийн сурагчид эрэгт шидэгдсэн хоёр толгойтой далайн гахай олсон талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж байсан.