Энэтхэгийн Уттар-Прадеш мужид нэгэн эр могойтой гэрлэх шахжээ. “The Daily Mirror”-т мэдээлснээр 27 настай Сандип Патель урьд насандаа могой байсан гэж итгэдэг учраас ийм алхам хийсэн гэнэ.
Нутгийн нэгэн сүмд болсон хуримын ёслолд бараг 1000 гаруй хүн цуглаж, сүйд болгох шахсан бөгөөд цагдаагийнхан ирж, журамласнаар үйл ажиллагааг зогсоосон аж. Сүйт хархүү Пателя болон түүний эцгийг нийгмийн хэв журам алдагдуулсан хэмээн Цагдаагийн хэлтэст хүргэжээ.
Могойны “нөхөр” шөнөөр ямар нэгэн зүйлд ховсдуулан могой болж, хайртай “бүсгүйтэйгээ” учирдаг гэж мэдүүлсэн гэнэ. Үүнээс өмнө 2006 онд 30 настай Бимбалы Дас хэмээх эр мөн л могойтой гэрлэж, сүмд хагас цаг гаруй дуулж, хуурдан ёсолсон юм байна.