“Elite traveler” цахим хөтөч жил бүр шилдэг зоогийн газруудыг шалгаруулдаг аж. Энэ удаа Чикагогийн “Алинеа” “Дэлхийн шилдэг зоогийн газар 2015” өргөмжлөл хүртжээ.
Хоолны амт, орц, эрүүл ахуйн байдал, үйлчилгээний соёл, гайхалтай бас хачирхалтай гэнэтийн бэлэг зэргээрээ олон улсад үнэлэгдсэн уг жагсаалтад Испанийн Жирон хотын “El Celler de Can Roca”, Гальдакао хотын Ларрабетц тосгоны “Azurmendi” хоолны газрууд удаалсан байна.
“Алинеа”-гаар үйлчлүүлсэн хүмүүс шеф тогооч Грантын хийсэн ширээний бүтээлэг, савхыг идээд тун их таашаадаг гэнэ. Эдгээрээс гадна эхний аравт Нью-Йоркийн “Eleven Madison Park”, “Per Se”, “Le Bernardin”, Британийн “The Fat Duck”, Макаогийн “Robuchon au Dome”, Италийн “La Pergola”, “Osteria Francescana” гэсэн газрууд оржээ.
Тус улсуудад аялавал та бүхэн эдгээр газраар үйлчлүүлээд, шилдгүүд ямар байдгийг үзээрэй. Өнгөрсөн онд шилдгийн титмийг хойд хөршийн Владивостокийн “Zuma” авсан аж.