“Google” корпорац “Жонсон Жонсон”-той хамтран мэс заслын робот-тавцан үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх болжээ. Тавцан гэхээр багаж, хэрэгслийг эмчид авч өгдөг ухаалаг ширээ гэж андуурав. Тэрхүү робот эмчийн хийх олон үйлдлийг бие даан гүйцэтгэх чадвартай нэг ёсны төмөр эмч байх гэнэ. Ингэснээр мэс засал хийх цаг, боловсон хүчнийг хэмнэх юм байна.