Уфологичид буюу үл таних нисдэг биет судлах шинжлэх ухааны эрдэмтэд “Google Moon”-ы тусламжтайгаар дэлхийн дагуул дээр асар том байгууламжууд байгааг илрүүлсэн талаараа мэдээлжээ. Тэнд босгосон 30-50 байгууламж лав дэлхийнх биш, тэгэхээр харийнхны бүтээн байгуулалт гэж тэд дуу нэгтэй баталжээ. Сансар судлал сонирхдог, интернэт хэрэглэгчид үүнээс ч өмнө эдгээр байгууламжуудын талаар өөр хоорондоо мэдээлэл солилцсон байдаг аж. Тэдний тодорхойлсноор саран дээрх байгууламжууд тэгш өнцөгт гурвалжин хэлбэртэй гэнэ. Харин НАСА-гийн шинжээчид дээрх мэдээллүүдийг уран зөгнөл гэж үл тоодог аж.