Австралийн иргэн, 27 настай Жо Гилкрайст найзынхаа энгэсэгний сойзыг хэрэглэснээс болж бие нь саажсан таагүй явдал болжээ. Эмч нарын дүгнэлтээр стафилококк нянгийн улмаас түүний биеийн доод мөчнүүд хөдлөхөө больсон гэнэ. Энэ нян бүсгүйн нугасыг гэмтээсэн бөгөөд насан туршдаа ийнхүү суумгай болсон нь харамсалтай.