Далайн хав Хэдэн зуун жилийн тэртээд, европчуудын мөр Америк тивд гараагүй байхад далайн хав, далайн арслан сүрьеэгийн нянг тус газарт тараасан гэж “Натуре” сэтгүүлд бичжээ. Тэндхийн олон зуун уугуул иргэн индианчуудын амийг авч одсон улаан бурхан, салхин цэцэг, хумхаа, томуу зэрэг элдэв халдварт өвчнийг тус бүс нутагт конкистадорууд буюу Испани, Португалын цэргүүд тээж очсон гэсэн үзэл баримтлалыг энэ нээлт няцаажээ. Сүрьеэ зэрэг халдварт олон өвчин амьтдаар дамжин тус тивд тархсан гэнэ. 1970-аад оны үед Перугаас олдсон, XV зуунд хамаарах гурван араг ясыг судлахад сүрьеэгээр үхсэн нь тогтоогдсон бөгөөд байдаг аж. Энэ бол конкистадорууд очихоос өмнө гэсэн үг. Колумбаас өмнөх Перуд амьдарч байсан гурван хүний яснаас илрүүлсэн мycobacterium pinnipedii хэмээх нян далайн хавнуудад өргөн тархсан байдаг гэж судлаач Иоганн Краузе мэдээлжээ. Дашрамд дуулгахад, XV-XVI зуунд конкистадорууд Америк тивийг байлдан дагуулж, улмаар Испани, Португалын эзэмшилд оруулсан байдаг. Хүчирхэг ацтек, инкчүүдийг чухамхүү конкистадорууд сөхрүүлсэн аж.