Нэг хясаанаас 50 ширхэг сувд гарчээ. Гэхдээ сувдны аж ахуйд биш, зоогийн газрын ширээнд, бүр захиалагчийн тавагт байсан хясаанаас шүү дээ. Америкийн Теннесси мужийн Франклин хотод амьдардаг 53 настай Тони Эллиот “Puckett’s Boathouse” зоогийн газарт үдийн хоолондоо хясаа захиалаад ийнхүү хүзүүний “зүүлттэй” болжээ. Сувднууд жижигхэн хэмжээтэй байсан ч, элдэв чамин чулуу, шигтгээтэй хольж, хэлхвэл нэг зүүлт хангалттай болох гэнэ. Тус газрын удирдлага “Хясаа Эллиотийнх болохоор сувднууд ч түүнийх. Тэрбээр сугалаанд хожсоноос ялгаатай юм” гэжээ.