Дэлхийн газрын зургийг огт харахгүйгээр шууд ой тооноосоо ургуулан зурна гэдэг бол маш хэцүү зүйл. Харин Нью-Йоркын 11 настай хүү ингэж зурж чадаж байна.
Энэхүү жаал хүү маань хүмүүстэй харилцах болон бусадтай нийгэмших тал дээр хүндрэлтэй тулгардаг Аутизм гэх өвчтэй билээ.
Аутизм эмгэг нь нийгмийн харилцаа мөн аман болон аман бус холбоо харилцааны согогоор тодорхойлогддог төв мэдрэлийн системийн өвчин боловч зарим тохиолдолд тухайн хүний бусад талын чадвар, авьяасыг илүү тодруулдаг байна.