Португалийн палеонтологич Эмануэл Шопп нэгэн үлэг гүрвэлийн олдворыг судалснаар 100 гаруй жил төөрөлдсөн мэргэжил нэгтнүүдийнхээ төөрөгдлийг залруулсан байна. Юу гэхээр, тэрхүү олдворыг бүр XIX зууны сүүлийн хагаст Америкаас палеонтологич Офонил Марш олж, илрүүлээд бронтозавр хэмээн тодорхойлжээ. Тухайн цагт Филадельфийн Байгалийн шинжлэх ухааны академийн гишүүн Эдвард Коп, Йелийн их сургуулийн Байгалийн түүхийн музейн доктор Офонил Марш гэсэн чинээлэг хоёр эрдэмтэн ид өрсөлдөж байсан бөгөөд үлэг гүрвэл судлалын түүхэнд Үлэг гүрвэлүүдийн төлөөх тулаан буюу ясны дайчид хэмээн нэрлэгддэг үе юм байна. Офонил Маршийн мэргэжил нэгтнүүд нь нөгөөх олдворыг бронтозаврынх биш, апатозавр буюу мэхт үлэг гүрвэлийнх хэмээснээр тэрбээр 1877 онд дахин нарийвчлан судалжээ. Ингээд чулуужсан яс гарцаагүй апатозаврынх гэж тодорхойлжээ. 1903 онд өөр хэдэн палеонтологич мөн л өнөөх ясыг судлаад, Офонил Маршийн дүгнэлттэй санал нэгдсэн байна. Урт хүзүү ба сүүл, жижиг толгой гээд апатозавр болон бронтозавр хоорондоо нэлээд төстэй учраас ялгахад түвэгтэй байж л дээ.