Америкийн иргэн, 18 настай Гарольд Эки дотооддоо төдийгүй дэлхийд нэртэй Харвард, Колумб, Дартмут, Йель, Корнелль, Принстоны зэрэг 13 их, дээд сургуулиас урилга хүлээн авчээ. 10 жилийн өмнө эцэг эхийнхээ хамт Нигерээс Америкт цагаачилсан тэрбээр мэдрэлийн мэс засалч болоод альцгеймер өвчнөөр шаналж буй эмээгээ эмчлэх том мөрөөдөл тээж яваа аж. Гэхдээ нэр хүндтэй олон сургуулиас сонголт хийх хэцүү учраас хүү ямар чиглэлээр сурахаа хараахан шийдээгүй байгаа гэнэ. Гарольд дунд сургуульд байхдаа сургуулийнхаа сонины редактор байжээ. Боломж бүрийг алдахгүйг хичээдэг тэрбээр дөрвөн эрэгтэй дүүтэй. Харвардын их сургууль жил бүр суралцахыг хүссэн нийт өргөдлийг хэлэлцээд, ердөө 5.9 хувийг хүлээн авдаг аж.
Өнгөрсөн жил 17 настай Кваси Енин охин Америкийн их, дээд сургуулиудын тэргүүлэгчдээс ийнхүү урилга хүлээн авч, Йелийн их сургуулийг сонгосон аж. Тэрбээр Гана улсаас мөн л эцэг эхийн хамт цагаачлан, Нэгдсэн улсын иргэн болжээ.