Андын нуруунаас гурван ч зүйлийн “одой луу” буюу модны гүрвэл олдсон талаар http://www.livescience.com/ цахим хуудаснаа мэдээлжээ. Перу, Эквадорт нутагладаг шинэ гүрвэлүүдийг эл бүс нутгийн хамгийн хурц тод өнгөтэй нь хэмээн эрдэмтэд мэдэгджээ.
Өнгөрөгч 2006 онд ердөө зургаан зүйлийн “одой луу” цэнхэр гариг дээр бий хэмээн тоолж байсан бол өдгөө энэ тоо 15 хүрч огцом өсөөд буй. Шинээр олдсон гурван зүйлийн гүрвэл бусад “одой луу”-наас хурц тод өнгө, өргөс шиг хайрс, эрээн хээгээр ялгарна. Нас бие гүйцсэн модны гүрвэлүүд 7-15 см урттай байдаг аж.