“Театрын өдрүүд” аялан тоглолтыг энэ сарын 23-наас тавдугаар сар 3 хүртэл Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохиох гэж байна. Аялан тоглолтын үеэр үндэсний түүхэн жүжиг Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” болон орчин үеийн драмын жүжгүүд болох А.Очирбатын “Буруугүй буруутан”, Н.Ганхуягийн “Бүүвэй”, С.Жаргалсайханы “Хэлж зүрхлээгүй хайр”, Нобелын шагналт Дарио Фогийн “Чөлөөт хос” гэх жүжгүүдийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлтэй үнээр үзэх боломжтой аж. Түүнчлэн үзэгч багачууддаа С.Михалковын “Бардам туулай”, К.Драгунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийг толилуулахаар бэлджээ.