Хойд хөршийн нийслэл Москвад сахалны өдрийг өчигдөр тэмдэглэв. 1772 онд хатан хаан II Екатерина эл арга хэмжээг санаачилж, хамгийн гоё сахалтай эрийг шалгаруулж байжээ. Харин I Петр хааны үед сахал самбаандаа баригдсан хүнээс татвар авдаг байж. Орчин цагт орос эрчүүд сахлаар дэгжирхэхээс гадна нэр төрийн хэрэг гэж үздэг нь бий аж. Уржигдар болсон сайхан сахалтнуудын уралдаанд 200 хүн оролцож, долоон төрөлд өрсөлджээ. Түрүүлсэн гоё сахалт эр дэлхийн уралдаанд орох эрхтэй болсон байна.