Монголын бүжгийн спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сарны цом” улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ. Ирэх тавдугаар сарын 1-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох тус тэмцээн хүүхэд, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн дөрвөн насны ангиллаар зохиогдох юм байна. Энэ жилийн наадмын онцлог нь ганцаарчилсан болон охидын хамтлаг төрөл нэмэгдсэнээс гадна Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дундах бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болох аж.
“Сарны цом-2015” тэмцээнийг Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо, “Мүүн” клубтэй хамтран зохиож байгаа юм байна. Энэхүү наадам нь чансаа өндөртэй учраас “Сарны цом”-д түрүүлж, үзүүрлэсэн баг тамирчид үндсэндээ тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өвөртөлдөг юм.