Артер болон венийн судасны төрөлхийн хэвийн бус холбоосноос үүдэн нүүрний ясны бүтэц нь өөрчлөгдөн, хэл ярианы согогтой болж, хараагаа алдахад хүрсэн 20 настай залууд Барселоны нэгэн эмнэлэгт хагалгаа хийсэн нь амжилттай болжээ. Нүүр шилжүүлэн суулгах нь анагаах ухаанд эрхтэн шилжүүлэх мэс заслаас хамгийн хүндэд тооцогддог аж.
Энэхүү хагалгаанд Жоана Пере Баррета эмчээр удирдуулсан мэргэшсэн 45 эмч оролцсон бөгөөд 27 цаг үргэлжилсэн гэнэ. Хагалгааны явцад амь насанд нь аюул учирч болзошгүй байсан ч эрсдэлийг даван ийнхүү мэс засал хийгээгүй бол залуугийн гол судасны гажгаас үүдэн төв мэдрэлийн системд нь өөрчлөлт орохоос эхлээд уушгины судсуудын холбоос тасрах зэргээр хүндрэл гарах байжээ.
Испанийн хувьд ийм төрлийн хоёр дахь мэс засал нь юм байна. Дашрамд өгүүлэхэд, нүүр шилжүүлэн суулгах анхны хагалгааг 2005 онд Францад хийжээ. Тэр үед амиа егүүтгэсэн 38 настай эмэгтэйн нүүрний арьс, зарим эдийг нохойдоо хазуулж, “царайгүй” болсон Изабельд шилжүүлжээ. Хэдийгээр буянтай сайхан үйлс байсан ч хагалгаанаас үүдэн олон асуудал хөндөгдсөн юм.
Тухайлбал ёс суртахууны талаар маргаан дагуулсан. Энэхүү хагалгааг доктор Жан-Мишель Дюбернар хийсэн бөгөөд тэрбээр үүний дараа 2007 онд хоёр дахь өвчтөнийг ийм аргаар аварсан байна. Тарлтон бүсгүй нөхрийнхөө золиос болж, нүүрний арьс, эдийн 80 хувь нь байжээ. Тэр бүсгүйн нүүрэнд нийт 55 мэс засал хийсэн байдаг.
Ж.ЦЭЦЭГ