НУ-ын Колорадо муж улсад дөрвөн хөлгүй нохой хиймэл хөлийн тусламжтайгаар явж чаддаг болжээ.
Хоёр настай, Ротвейлер үүлдрийн “Брутус” гэх нэртэй энэ нохойг машины зогсоол дээр хаясан байхад нь одоогийн эзэн нь олсон байна.
Энэ эр нохой хөлдсөний улмаас хөлгүй болсон аж.
Нохойг хиймэл хөлтэй болоход хандив өргөхийг эзэн нь онлайнаар уриалжээ.
Хэдэн зуун хүн хандив өргөснөөр 12 500 доллар цугласан байна.
Ингээд АНУ-ын нэгэн компани Брутуст зориулан хиймэл хөл хийжээ.
Нохой одоо хэн нэгний тусламжгүйгээр бие даан алхаж чаддаг болсон гэнэ.