Британийн ген судлаач Брайан Сайксаар ахлуулсан хэсэг эрдэмтэн Абхазаас олдсон гэх алмас буюу цасны хүний цогцсыг судалсны эцэст энэ нь хүний өөр нэгэн төрөл хэмээн дүгнэсэн талаар “The Times” мэдээлжээ. Өмнө нь зарим орны судлаачид алмасаас хомо сариенсын ген илрүүлж байсан гэж шуугиан тарьж байсан. Угаас хүн төрх сармагчин шиг амьтан байдаг, эсэх нь маргаантай бөгөөд энэ талаар дэлхийн эрдэмтэд хэд хэдэн хэсэгт хуваагдсан аж. Б.Сайксын үзэж буйгаар алмас хэмээх нэгэн төрлийн хүн Африкт 100.000 гаруй жилийн тэртээд байсан бөгөөд тэд Кавказад нүүдэллэн ирж, суурьшсан гэх. Энэ тухай түүний шинэ номонд өгүүлдэг гэнэ.