Олон улсын эрдэмтэд далайн гүнээс ус болон метаны дээж аван шинжилж байгаад шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдэж байгаагүй нэгэн төрлийн вирус илрүүлсэн талаар сэтгүүлд нийтэлжээ. Хамгийн гайхалтай нь уг вирус шинэ орчинд амархан дасан зохицож, хувьсах чадвартай гэнэ. Эрдэмтэд энэ байдлыг нь “Шинээр илрүүлсэн эл вирус дөрвөн генээ өөрчилж, өөрийгөө хувьсалд оруулдаг чадвартай. Уг нь хувьсал бол цаг хугацааны явцад гадаад хүчин зүйл, нөлөөллөөр явагддаг. Тиймээс генээ хувиргадаг эл чадварыг нь цааш судалж, учрыг нь олбол шинжлэх ухаанд олон нээлт, гайхамшгийг бүтээх боломжтой” гэжээ.