Хүний зан ааш нь хоолны сонголт, амт мэдрэх чадварт нь нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг Швейцарийн судлаачид гаргажээ. Нинжин, өгөөмөр, шударга хүмүүс хоолны тал дээр жаахан асуудалтай. Тэд ихэнхдээ буруу хооллож, хоолны сонголтдоо хяналтгүй ханддаг гэнэ.
Харин ууртай, ааштай хүмүүс эсрэгээрээ хоолны сайныг сонгохдоо гаргууд, эрүүл хооллолтод анхаардаг аж. Үүнээс гадна ойворгон, түргэн зантай хүн маш хурдан иддэг бөгөөд бас их ховдог байдаг бол удаан хөдөлгөөнтэй, тайван нэгэн хоолоо илүүдүүлж, дутаалгүй яг тааруулдаг гэх.
Мөн сониуч хүмүүс ургамлын гаралтай хоол, хүнсний бүтээгдэхүүнийг илүүд үздэг гэнэ.
Дашрамд өгүүлэхэд, сэтгүүлч, нийгмийн ажилтан зэрэг олон нийтэд мэдээлэл түгээдэг хүмүүс архи болон өөх тостой хоолонд дурлах хандлага илэрсэн талаар хэдэн сарын өмнө олон улсын судлаачид мэдээлж байсан.