Хэдхэн минутын дотор л гадаад төрхөө бүрэн хувиргадаг мэлхий байна гэвэл шинэ кино гарч гэсэн бодол төрж байна уу. Гэхдээ кинонд биш, Өмнөд Америкт, тодруулбал, Андын нуруунд ийм хачирхалтай, чадвартай мэлхий өдгөөг хүртэл хүмүүсээс өөрийгөө халхалсаар амьдарч байсныг саяхан илрүүлсэн байна.
Шинжлэх ухаанд шинэ хуудас нээж, рristimantis mutabilis хэмээх латин нэршил авсан мэлхийн ховор чадварыг эрдэмтэд гайхаж буй. Учир нь хормын зуурт зүс, төрхөө хувиргадаг хоёр нутагтан тун ховор байдаг аж.
Хар ногоон өнгөтэй ердөө 1.7- 2.3 см урт эл мэлхий аюул мэдрэнгүүтээ гөлгөр гадаргаа өргөсөөр “хуяглаж”, өнгөө хувиргадаг бөгөөд ийм байдлаа тав гаруй минут барьдаг нь дайсан холдох хугацаа юм байна.
Биологич Х.М.Гуйасамин “Хэвлээр явагчдын дунд хамелеон шиг өнгөө орчиндоо тааруулан өөрчилдөг нь бий. Харин биеийн үндсэн хэлбэрээ ингэж хувиргадаг нь одоогоор рristimantis mutabilis юм.
330 секундын хугацаанд энэ мэлхий илүү урт, өргөстэй сүрлэг болж, эргээд өөрийн төрхийг олох чадвартай” гэжээ.