Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын “Нар зөвийн эх орон” уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 9-нд “Улаанбаатар” паласын концертын их танхимд болно. Яруу найраг, утга уянгын цэнгүүн хэмээн тодотгож буй энэ тоглолтод Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, Д.Нямаа, Б.Догмид, Ц.Бавуудорж нарын зургаан Төрийн шагналтан тэргүүтэй “Болор цом”-ын эзэн яруу найрагчид оролцохоороо онцлог. Түүнчлэн ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Долгор болон гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, Л.Чулуунчимэг, Н.Төмөрхуяг тэргүүтэй олон уран бүтээлч “Нар зөвийн эх орон”-д саатаж, яруу найрагчийн ард түмэнд хүрсэн дуунуудыг тайзнаа амилуулах юм байна.