“КЛОУН АХ” ХХК нь дотоодын хөрөнгө оруулалттайгаар 2013 онд байгуулагдан шоколад үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. Тэд Монгол улсын MNS 87:96 стандартын дагуу шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2012 оноос Унгар улсын “Гётенборг” Швейцарын “BERN” үйлдвэрүүдэд ноу-хау, технологийн судалгаа явуулж сонголт хийсний үндсэн дээр Европын шоколадны үйлдвэрүүдийн технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан хийж буй гэнэ. Мөн эднийх “Тэмүүка” хэмээх шоколадыг хүүхдүүдэд зориулан худалдаанд гаргаж байсан бол энэ удаа Монгол орны 21 аймгийн нэртэй бүтээгдэхүүн гаргаад байгаа аж.
“Үйлдвэрийн гол түүхий эдийг Голланд, Индонез, Францын компаниудаас бэлтгэж, савлагааны материалд дэлхийн нэр хүндтэй шоколадны үйлдвэрүүдийн хэрэглэдэг эрүүл ахуй, чанарын стандартыг хангасан сав баглааг ашиглаж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Швейцар улсын алдарт шоколадер Алойс Русхаймын тусгай жороор энэхүү амтат шоколадыг Монголд үйлдвэрлэж байна. Үнийн хувьд худалдан авагчдын чадварт нийцсэн байгаа. Тодруулбал, аймгуудын нэртэй шоколаднуудыг 320 төгрөгөөр худалдаанд гаргалаа” хэмээн компанийн төлөөлөл хэллээ.
Дашрамд дурдахад, Аймгуудын нэрээр нэрлэсэн шоколадыг бүх аймгийн төвийн худалдааны төвүүдээс авах боломжтой юм байна