Өнгөрсөн зун амиа егүүтгэсэн жүжигчин Робин Уильямс дүр төрхийг нь нас барснаас нь хойш 25 жилийн хугацаанд ашиглахыг хориглож, бичиг баримтаа баримтжуулсан байжээ. “The Hollywood Reporter”-т мэдээлснээр уг бичиг баримтын дагуу бол 2039 он хүртэл түүний нэр, гарын үсэг, гэрэл зураг, дүрсийг кино, сурталчилгаанд ашиглах хориотой болжээ. Р.Уильямс гэр бүл болон ойр дотны хүмүүс нь ч тийм эрхгүй гэдгийг мөн онцлон дурдсан байжээ. Түүний баримтжуулж үлдээсэн тэрхүү баримт бичиг “Windfall” хэмээх буяны санд хадгалагдаж буй аж.