Жеки Чан “Кунг-фу йог” киноныхоо нээлтийг ирэх намар эхлээд Энэтхэгт хийх болжээ. Хятад, Энэтхэгийн хамтарсан анхны кино болох “Кунг-фу йог”-ийн найруулагчаар Стенли Тонг ажиллажээ. Жеки Чаны хамтрагчаар уг нь Болливудын жүжигчин Малика Чераватыг сонгосон байсан ч, Рия Сен тоглосон байна.
Мөн 2016 онд нээлтээ хийхээр зарлаж байсан ч, ийнхүү наашилсан уг кинонд Энэтхэгийн алдарт жүжигчин Аамир Кан мөн тоглосон байна.