Өнөөдөр олон улсын хүүхдийн номын баярын өдрийг дэлхийн улс орнууд уламжлал ёсоор 48 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Данийн үлгэрийн нэрт зохиолч Ганс Христиан Андерсены (Hans Christian Andersen) төрсөн өдрөөр Олон улсын хүүхдийн номын баярын өдрийг (International Children"s Book Day) тэмдэглэдэг. 1967 оноос эхлэн хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр жил бүр тэмдэглэх болсон бөгөөд Үндэсний салбар зөвлөлүүд багачуудыг номонд дуртай болгох зорилгоор уг баярыг зохион байгуулахдаа тухайн жилийнхээ сэдвийг гарган үүний дагуу олон сонирхолтой арга хэмжээг явуулж ирсэн билээ. Олон улсын хүүхдийн номын баярын өдрийн зорилго нь хүүхдэд бага наснаас нь номонд хайртай, дуртай болгон хүмүүжүүлэхэд чиглэгддэг.