Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын удирдаач агсан Б.Батмөнхийн хүү, Москва хотын Басманная дахь Хүүхэд, залуучуудын хөгжмийн улсын театрын гоцлол дуучин Павел Бадрах өнгөрсөн сарын 22-нд Москвагийн Олон улсын хөгжмийн ордонд тайлан тоглолтоо хийжээ.
Тэрээр А.С.Пушкины “Ахмадын охин” зохиолоор бүтээсэн рок дуурийн Емельян Пугачёвын дүрд дуулжээ. Түүний хувьд 2012 онд болсон дуурийн дуучдын Олон улсын уралдааны нэгдүгээр зэргийн шагнал болон “Алтан дуу хоолой” тусгай шагналыг хүртсэн шилдэг дуучин юм.
Дашрамд дуулгахад, тэрээр Монголд тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа аж.