1950-аад оноос Японы хэвлэлийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн манга хэмээх өөрийн гэсэн өнгө төрх өвөрмөц хэв маягтай комикс бүтээлүүд удалгүй дэлгэцийн урлаг болж хөгжсөн. Улмаар Японы залуус төдийгүй Франц, Америкаар дамжин баруунд тархсан анимег манай орны хүүхэд залуус ч шимтэн үздэг болжээ. Тэгвэл “Наруто”-гоор төсөөлөгддөг аниме ертөнцийг www.antidub.com цахим хуудас болон “Happiness Center”-ийн хамт олон Монголын аниме сонирхогчдод нээж байна. Энэ сарын 5-нд “Happiness Center”-т болох аниме киноны өдөрлөгийн үеэр “Люпин III”, “Ковбой Бебоп” гэх бүтээлүүдийг толилуулах аж.