Хүйтний эрч цаашлахтай зэрэгцэн хүмүүсийн толгойг өвтгөдөг нэг асуудал бол харшил. Улирлын чанартай харшлын үеэр хамрын алчуур, амны цаастай нөхөрлөхгүйн тулд Америкийн харшил, багтраа, болон дархлаа судлалын төвийн тэргүүн Жэймс Саблеттийн зөвлөгөөг мөрдөөрэй.
“Харшлаас хамгаалах хамгийн гол түлхүүр бол шинж тэмдгийн шалтгааныг олох” хэмээн тэрбээр зөвлөгөөнийхээ эхэнд онцолжээ.
1. Даавуун хувцас ээлтэй. Өмссөн хувцасны тань материал хүртэл харшилд хамаатай болохыг эрдэмтэд тогтоожээ. Синтетик материал хоорондоо шүргэлцэх үед цахилгаан цэнэг үүсдэг бөгөөд энэ нь цэцгийн тоосонцрыг өөртөө соронздон татдаг аж.
2. Дасгалаатохиромжтой цагт хийгээрэй. Хэдэн сарын турш бүгчин чийгтэй байранд өглөөний дасгалаа хийсэн хүмүүс цэвэр агаарт дасгалаа хийхийг сэтгэл догдлон хүлээдэг. Харамсалтай нь дасгал хийж байх үеэр их амьсгаадаж, тэр хэрээр гүнзгий амьсгалах нь цэцгийн тоосонцрийг сорж, харшлаа сэдрээх эрсдэлтэй. Тиймээс цэвэр агаарт дасгал хийхээх шийдсэн бол цэцгийн тоосонцор багатай үе буюу нар жаргах үе, мандах үеийг сонгоорой.
3. Цэцэрлэгчдэд зориулсан зөвлөмж: Харшлыг үл тоож цэцэрлэгжүүлэлтийн ажлаа эхлэхээр шийдсэн бол ажлаа эхлэхээс цаг хагасын өмнө харшлын эсрэг эм уух нь хамгийн тохиромжтой. Түүнчлэн ургамалд хүрсэн гараараа нүдэндээ хүрэхээс зайлсхий. Мөн гэртээ орж ирмэгц гар болон хувцас, үсээ тэр даруй угааж цэвэрлээрэй.
4. Хүчтэй бол: Дархлаа муудсан үед харшил улам л “дээрэлхэх” хандлагатай байдаг. Тиймээс дархлаагаа дэмжих аргуудаас өөрт тохиромжтойг хэрэглэ. Харшил судлаач Саблетт“Харшил маш олон төрөл, өөр өөр шинж тэмдэгтэй түүнд нь тохирсон эмчилгээний аргуудтай байдаг тул нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, өөрийн харшлын онцлогт тохирсон эмчилгээг хийлгэ” хэмээн онцолсон.
5. Их цэвэрлэгээ хийгээрэй: Харшлын улирал эхэлмэгц тавилгуудынхаа тоосыг соруулж, гутлаа үүдэнд тайлж, орж ирмэгцээ шүршүүрт орон цэвэр орчин бүрдүүлэх нь чухал нөлөөтэй. Угаахад хялбар хивсэнцэр тавьж, ойр ойрхон цэвэрлэснээр тоосжилтыг багасгадаг аж.