ОХУ-ын Эрхүү хотын Дэлхийн царцдасын хүрээлэнгийнхэн Байгалийн хязгаар нутгаас олдсон шувуун хөлт үлэг гүрвэлийн олдворыг Бельги, Францын эрдэмтэдтэй хамтран судалжээ. Тэдний мэдээлснээр эл олдвор нь орнитопод буюу өвсөн тэжээлтэй, шувуу төрхт үлэг гүрвэл бөгөөд халуун цустай байсан байх магадлалтай аж. Энэ талаар “Sсience” сэтгүүлд нийтэлснээс үзвэл уг үлэг гүрвэлийн арьс нь загасны хайрс шиг байжээ. Энэ нь үлэг гүрвэлийн бүтцийн талаарх ойлголтыг шинэчлэх том нээлт болсон аж. Дашрамд өгүүлэхэд, ийм нэгэн гайхалтай олдвор олсон газраас 1908 онд үлэг гүрвэлийн чулуужсан яс илрүүлж байсан нь Оросын хувьд анхных нь байж. Энэ төрлийн удаах олдворыг 1946 онд мөн л энэ нутаг орчмоос олсон гэнэ. Үүнээс хойш 2010 онд гурав дахь олдворыг илрүүлж байжээ. Орнитопод төрлийн үлэг гүрвэлүүд Цэрдийн хожуу үеэс Юрийн галавын төгсгөл хүртэл амьдарч байсан бөгөөд энэ үед дэлхий дээр олон зүйлийн шавьж, матар, махчин загас үүсэж, дийлэнх загас өдгөөгийн төрхөө олсон гэж үздэг. Цэрдийн галав Мезозойн эрины сүүлийн мөчлөг буюу дунд төрмөлийн үе хүртэл ойролцоогоор 80 сая жил үргэлжилжээ. Өдгөөгөөс 65 сая жилийн өмнө гэсэн үг.