Британийн эрдэмтэд таван настай хүүхдүүдийн оюун, сэтгэл нь өөрийн үйлдлийг хянахад хараахан хөгжиж, боловсорч гүйцээгүй байдгийг тус улсын сургуулийн өмнөх насныхны дунд хийсэн судалгаагаараа нотлохоор оролджээ. Эцэст нь хүүхдийн танин мэдэхүйн болон хариуцлага ухамсарлах чадвар нь чухамхүү таван настайд нь хөгжиж эхэлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнээс гадна энэ насандаа хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ харилцахдаа ихэвчлэн үл ойлголцож, хүндрэлтэй учирдгийг тогтоосон гэнэ.