Виржинигийн их сургуулийн эрдэмтэд хүн ямар үед архинд донтож, хар уснаас хамааралтай болдгийг цагариг хэлбэрт шимэгч хорхойн бүтцийг ашиглан тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Тэрхүү өтөнд хүнийхтэй адил SWI/SNF хэмээх уургийн нэгдэл байдаг аж. Тиймээс өтийг байнга архиар “угжиж”, эл уургаар нь дамжуулан архинд донтолтын учрыг олж болох магадлалтай гэж мэдээлжээ.