“Икс хүмүүс” киноны дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Хью Жекмэн дахин Нохой зээхийн дүрд тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр www.variety.com цахим хуудсанд өгсөн ярилцлагынхаа үеэр энэ тухай хэлжээ. “Икс хүмүүс” цувралд үргэлжлүүлэн тоглосоор байх уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Нохой зээх үү... Энэ удаагийнх сүүлчийнх нь байх болно” хэмээн хариулсан байна. Харин түүний сүүлчийн удаа тоглох Нохой зээхийн дүр нь Брайн Сингерийн 2016 онд нээлтээ хийх “Икс хүмүүс: Ертөнцийн сүйрэл” үү, 2017 онд үзэгчдийн хүртээл болох “Нохой зээх 3” уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Жекмэн Нохой зээхийн дүрд тоглож байсан Дугри Скоттыг бэртсэний улмаас 2000 онд анх Нохой зээхийн дүрд тоглож байжээ. Өнөөг хүртэл тэрбээр энэ дүрд долоон удаа тоглоод байна.