Туркийн Каппадоки дүүргийн нутаг дэвсгэрээс барилгын ажилтнууд 4500 ам км талбай эзлэх эртний нэгэн хотыг илрүүлжээ. Археологич М.Гульязын мэдээлснээр газрын гүнд 100 метрт байгуулсан эл хотыг далд уурхайг ашиглан маш өндөр зохион байгуулалттай төлөвлөн босгожээ. Эртний тэр хотынхон дарс үйлдвэрлэж, сүмд ч очдог байсныг тэндээс гарсан олдворууд нотлох гэнэ. Туркийн эрх баригчид энэхүү аварга байгууламж бүхий олдвораг Каппадокийн эрдэнэс хэмээн зарлажээ.