ОХУ-ын Кемерово мужийн Томскоос Юрийн галвын үед хамаарах нэгэн үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг 2008 онд олсон юм байна. Үүний судалгаа саяхан дууссан талаар эрдэмтэд мэдээлжээ. Уг олдвор шинжлэх ухаанд шинэ хуудас нээжээ. Томскийн улсын их сургуулийн судлаачдын мэдээлснээр уг олдвор шинжлэх ухаанд өмнө нь танигдаагүй үлэг гүрвэл аж. Барагцаалбал, 100 сая жилийн тэртээх бөгөөд титанозаврын төрөлд хамаарах гэнэ. Дээд тал нь 40 хүртэл метр урт титанозавр өвсөн тэжээлтэн байсан гэж “Википедия”-д тэмдэглэсэн байна. Оросын палеонтологичдын олсон олдвор нь хүзүүний үе, ууц болон сарвууны хэсгээс бүрдсэн бөгөөд үүнийг бүтэн “үлэг гүрвэл” болгохын тулд бусдыг нь хуванцраар орлуулан хийж, олон нийтэд дэлгэж үзүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.