100 гаруй оронд нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн сансрын долоо хоног” нэгдсэн арга хэмжээг манай улс хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Сансар судлал, одон орны шинжлэх ухааныг хүүхэд, залууст сурталчлан таниулж, ойртуулах зорилготой уг арга хэмжээг “Дүдү” шинжлэх ухааны музейнхэн албан ёсны эрхтэйгээр өнг өрс өн онд анх удаа зохион байгуулсан юм. Үүнд 41 мянга гаруй хүн оролцож, шинжлэх ухаан, танин мэдэх үйн мэдээлэл авчээ. Хоёр дахь удаагийн сансрын өдөрлөгийг Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансрын нисэгчдэд зориулсан мэндчилгээгээр өчигдөр нээлээ.
Эл арга хэмжээ “Зайсан хилл” худалдаа, үйлчилгээний цогцолборт долоо хоног үргэлжлэх бөг өөд энэ үеэр хүүхэд, залууст танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл түгээхэд чиглэсэн олон үйл ажиллагааг явуулах нь.
Тухайлбал, сансрын сэдэвт бүтээлийн үзэсгэлэн, “Nutty scientist” үзүүлэх тоглолт, “Дүдү” машины уралдаан, шинжлэх ухааны анхан шатны туршилт, сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. “Дэлхийн сансрын долоо хоног Монголд” өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар дээрх музей ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар НҮБ-ын Хүүхдийн сан, ЦХХХЯ, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн ажиллаж байна.