Улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан хөгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд уг мэдээллийн санг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү мэдээллийн сан нь иргэд, олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байх бөгөөд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглалыг харах боломжтой гэнэ. Түүнчлэн улсын хэмжээнд хийдэг, бүхий л төрлийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, түүний үр дүнг олон нийтэд нээлттэй байдлаар харуулахаар төлөвлөсөн байна. Мэдээллийн санг ирэх оноос ашиглалтад оруулах аж.
Бэлтгэсэн М.Оч