ХААН Банкны кредит картын 10%-ийн буцаан олголтын урамшуулалт аяны хугацаа сунгагдаж 2021.02.21-ний өдрийг дуустал үргэлжлэх болсныг дуулгахад таатай байна. Урамшуулалт аяны хүрээнд харилцагч та бүхэн ХААН Банкны бүх төрлийн кредит картаа ашиглан 2021.01.22-2021.02.21-ний өдрийг дуустал онлайн худалдан авалт хийснээр үнийн дүнгийн 10%-ийг буцаан авах боломжтой юм.
Харилцагч та “Shoppy”, “Номин”, “PC Mall” тэргүүтэй ХААН Банктай хамтран ажилладаг дотоодын томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас онлайнаар худалдан авалт хийснээр урамшуулалд хамрагдах эрхтэй*. Мөн хүссэн киногоо сонгон үзэх боломж олгодог “Netflix”, дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани “Amazon”-оор үйлчлүүлээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан авах боломжтой гэдгээрээ онцлог юм.
2021.01.22-2021.02.21-ний хооронд кредит картаар хийсэн онлайн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголт 2021.03.01-ний өдрийн дотор ХААН Банкны дансанд тань автоматаар шилжин орох бөгөөд урамшуулал нь тухайн худалдан авалтын үнийн дүнгээс хамааран 5,000-500,000 хүртэлх төгрөг байна**.
Харилцагч та дотоодын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийхэд И-ПИН код авах шаардлагатай бөгөөд Khan Bank аппликэйшн рүү өөрийн эрхээр нэвтрэн Карт цэснээс И-ПИН код авах картаа сонгон авах, мөн ХААН Банкны АТМ-аас И-ПИН код авах боломжтой.
Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сошиал сувгууд болон Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд хандаарай.
*Та дотоодын вэбсайтуудаас худалдан авалт хийхдээ төлбөр төлөх банкаар ХААН Банкийг сонгож төлснөөр буцаан олголт авах боломжтой.Интернэт банк, мобайл банк, qpay үйлчилгээг ашиглан төлсөн худалдан авалтад тус урамшуулал үйлчлэхгүйг анхаарна уу.
**Тухайн сарын нийт худалдан авалтын доод дүн 50,000 төгрөгт хүрснээр буцаан олголт авах эрх үүсэх бөгөөд нэг харилцагчийн буцаан олголтын дээд хэмжээ 500,000 төгрөг байна.