Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд урлагийн тайзнаасаа холдож улс төрийн салбарт хүч үзсэн МУГЖ С.Жавхлан монгол түмэнтэйгээ ая дуугаараа дахин уулзахаар болсон билээ. Тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр болохоор төлөвлөгдсөн байсан ч түр хойшилжээ. Энэ талаар С.Жавхлан өөрийн цахим хуудсандаа ийнхүү тайлбарлаж бичжээ.
МУГЖ С.Жавхлан "1. Ойрын өдрүүдэд "Цас бороо орно хүйтэрнэ ээ" гэсэн мэргэжлийн байгууллагаас анхааруулга ирлээ.
2. Маш олон настан буурай нар ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол"хараа мууджээ", "хөл мууджээ", "хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ" гэсэн хүндэтгэх шалтгаануудыг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна.Та нар минь сэтгэгдлээ үлдээгээрэй!
Хүнд-итгэсэн Самандын Жавхлан" гэжээ.