Шүүгчийг монголд хэрхэн сонгон шал гаруул даг, албан тушаал дэвшүүлдэг талаар олон нийт мэдээлэл багатай байдаг. Манай улстай ижил эх газрын эрх зүйн тогтолцоотой ХБНГУ-д шүүгчдийг ажлын үр дүн, хувийн зан төлөв зэрэг шалгуураар шууд удирдлага нь буюу тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч 4 жил тутам үнэлж дүгнэдэг байна. Ингэхдээ шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглодог. Тухайлбал шүүгчийн шийдвэрлэсэн тодорхой хэрэг маргааныг дурдаж зөв бурууг дүгнэх нь хориотой. Тогтмол хугацаанд явуулдаг уг үнэлгээ нь шүүгчийг тушаал дэвшүүлэн ажиллуулах эсэх, аль чиглэлд дэвшүүлэх зэргийг шийдэх тулгуур баримт бичиг болдог байна. Иймд шүүгчийн ажлыг эцэслэн дүгнэж үнэлэхийн өмнө тухайн шүүгчтэй ярилцлага хийж өгөх гэж буй үнэлгээгээ өөрт нь танилцуулж байр суурийг нь сонсдог ажээ.
Шүүгч үнэлгээний зарим хэсэгтэй санал нэг биш эсхүл дүгнэлт боловсруулахдаа ашигласан мэдээлэл хангалтгүй байна гэж үзвэл ярилцлагын үеэр залруулга хийлгэх боломжтой. Гүйцэтгэсэн ажлын үр дүн, ажил мэргэжилдээ тэнцэх хувийн зан төлөв, бусдаас ялгарах давуу талыг дүгнэхдээ тухайн шүүгчийн онцлогийг харуулах үүднээс ямарваа нэг стандарчилсан үнэлгээний систем буюу онооны системд баригддаггүй байна. Гагцхүү ерөнхий үнэлгээг 116 хүртэлх оноогоор дүгнэнэ. ХБНГУ нь холбооны бүтэц зохион байгуулалттай, шүүгчийн ажлыг үнэлж дүгнэх журмыг муж улс бүр өөрийн журмаар зохицуулдаг хэдий ч суурь зарчим нь ижил байдаг байна. ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хөгжлийнхөө түвшингээр ХБНГУ-даа тэргүүлдэг Бавари муж улсын Шүүгч, прокурорын ажлыг үнэлж дүгнэх журмыг монгол хэлнээ хөрвүүлж веб хуудас болон нийтийн сүлжээн дэх хаягтаа байршуулжээ. www.mongolia.hss.de веб хуудсаар зочлон уг журамтай дэлгэрэнгүй уншиж танилцах боломжтой юм байна.