1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас хойш дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн түүхтэй. Үүний гол зорилго нь усны салбараас тулгамдаж буй асуудлыг сонгон авч, бүх нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Харин энэ жилийн хувьд усны өдрийг “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” сэдвийн дор тэмдэглэх гэж байна. Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь цэнгэг усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна. Цаашид энэ хэмжээ улам өсч 2025 онд дэлхийн хүн амын гуравны хоёр нь ийм нөхцөлд амьдарч болзошгүй байна гэсэн мэдээллийг Дэлхийн Байгаль Хамгаалах Сангаас гаргасан байна.
2010 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас эрүүл, аюулгүй цэвэр ус уух нь хүний үндсэн эрхүүдийн нэг хэмээн тунхагласан байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын судалгаагаар устай холбоотой өвчний улмаас дэлхийн хэмжээнд өдөрт 14-30 мянган хүн амь насаа алддаг бол дэлхийн хэмжээнд жил бүр 884 сая гаруй хүн аюулгүй ундны ус хэрэглэх боломжоор хязгаарлагдаж байдаг ажээ. Дээрх статситик манай улсад ч мөн хамаарна. Тухайлбал, НҮБ-н хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Лео Хеллер 2018 оны дөрөвдүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үр дүнг тайлагнаж, мэдээлэл хийхдээ “Ундны цэвэр усаар хангагдах нь хүний эрх гэдгийг Монголчууд ойлгож ухамсарлаагүй байна” хэмээн онцгойлон дурдсан байдаг. Энэ нь ч үнэн.
Ил задгай усыг ундны усандаа хэрэглэхгүй байхыг төр засгийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа боловч хөдөө орон нутаг, хотын захын дүүргүүдэд булаг, рашаан ус, урсгал усыг ундны хэрэглээнд хэрэглэж, өөрийн эрүүл мэндийг санаатай болон санамсаргүйгээр хохироох үйлдэл байсаар байна. Нэгэн жишээг дурьдахад хүн амын төлөвлөрөл ихтэй Улаанбаатаар хотын оршин суугчдын 45 хувь нь цэвэр болон бохир усны төвлөрсөн системд холбогдож, үлдсэн 55 хувь нь худгийн болон ил ус хэрэглэж байна. Түүнчлэн уг 55 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй бие засах газар ашиглаж байгаагаас улбаалан бороо, цасны усаар дамжин тухайн бохирдол хөрс, гол нуурын усыг бохирдуулж байна. Хотын иргэд цэвэр аюулгүй орчин, цэвэр усаар хангагдах эрхээ сайн эдэлж байгаа боловч хүн бүр ахуйн ариун цэвэр, орчны эрүүл ахуйг сахих үүргийг хойш тавьдаг. Энэ дүр зураг орон нутгийн төвлөрсөн сум суурин газарт ч адил харагддаг.
НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос гаргасан судалгаагаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, найдваргүй муу уснаас болж өдөрт таваас доош насны 700 гаруй хүүхэд суулгалт өвчнөөр нас бардаг гэх харамсалтай тоо бий. Аль ч орны хувьд ундны усны чанар стандартад хор, аюулгүй үзүүлэлтийг оруулсан байдаг бөгөөд энэ нь дээр дурдсанчлан микробиологийн хүнд элементүүдийг багтаасан байдаг. Харин дээрх шаардлагыг хангаж хүссэн үедээ чанартай усыг хэрэглэх боломжийг үндэсний ус, ундаа үйлдвэрлэгчид өөрсдийн савласан ус, ундаагаар хангаж өгч байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн нэг нь болох "М Си Эс Кока-Кола" компанийн үйлдвэрлэдэг "Бонакуа" усыг онцлохыг хүслээ.
Бонакуад яагаад итгэх ёстой вэ?
“Бонакуа” гэдэг нь “Сайн ус” гэсэн утгатай франц гаралтай үг бөгөөд анх 1988 онд Герман улсад үйлдвэрлэгдсэн байна. Харин Монгол Улсад үйлдвэрлэх эрхийг “М-Си-Эс Кока-Кола” ХХК 2004 онд авснаас хойш өнөөг хүртэл энэхүү эрхээ баталгаажуулан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.
Бонакуа цэвэр усны үйлдвэрлэлд хэрэглэгдэх усыг дараах дамжлагаар шүүдэг. Үүнд:
Дээрх боловсруулалтын дараа дэлхийн "Кока-Кола" компанийн хүсэлтээр мэргэжлийн судалгааны институтэд судлуулан, хүний амтлах мэдрэхүйд хамгийн тохиромжтой эрдсийн агуулгыг гарган авч улмаар тус стандартчилагдсан аргын дагуу тусгайлан бэлтгэсэн Натри, Магни, Калийн эрдэс давсыг нэмж озонжуулан савладаг. Чанарын хяналтын алба нь дээр дурдсан шүүх дамжлага болгонд 30 минутаас хоёр цаг тутамд усны чанарын хяналт тавьдаг бөгөөд савласан усан дахь озон арилсны дараа микро биологийн шинжилгээг хийж, тэнцсэн бол борлуулах эрхийг өгдөг. Чанарын албаны лаборатори нь 2010 онд ISO\IEC 17025:2005 (MNS ISO/IEC 17025:2007) итгэмжлэлийг Монгол Улсын Cтандартчилал Хэмжил зүйн газраас авч хоёр жил тутамд баталгаажуулснаар нийт дөрвөн удаа дээрх итгэмжлэлийг баталгаажуулан авчээ.
Үүгээр ч зогсохгүй тус компанийн үйлдвэрлэдэг брэнд бүтээгдэхүүнүүд нь Монгол Улсын стандартын дагуу үйлдвэрлэлийн зохистой дадлын хүрээнд савлагддаг бөгөөд тус компани нь хүнсий аюулгүй байдал, байгаль орчин, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажилладаг болохоо баталгаажуулан ISO 140001:2015, OHSAS 18001:2007, ISO 9001:2015, Food Safety System Certification 22000 зэргийг Монголын хүнсний үйлдвэрүүд дотроо анх удаагаа нэвтрүүлж баталгаажигдсан компани юм.