“МИК ХОЛДИНГ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Компанийн нэр: “МИК Холдинг” ХК
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө-19, 10-р давхар, Утас: 328267
Хурал хуралдах огноо, цаг, газар:
2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Шангри-Ла зочид буудал, 1 давхар, “Нью-Йорк” хурлын танхимд (Монгол Улс, Улаанбаатар 14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-19)
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах
Бүртгэлийн өдөр: 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр
Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудал:
1. Компанийн 2017 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
2. Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
3. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
4. ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай;
5. 2018 оны ТУЗ-ийн зардлын төсвийг батлах.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:
• Хувьцаа эзэмшигчид 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандан эсвэл компанийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын дарга (Г.Саруул)-д мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцаж болно.
• Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гаригт 09:00-13:00, 14:00- 18:00 цагийн хооронд ажиллана.
Хурал зохион байгуулах комиссын дарга, гишүүдийн мэдээлэл:
Дарга: Г.Саруул, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Email: saruul@mik.mn Утас: 328267 ext 838
Гишүүн: Ц.Алтантуяа, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Email: altantuya@mik.mn Утас: 328267 ext 828
Гишүүн: Х.Маралмаа, ТУЗ-ийн ажлын албаны хуульч Email: maralmaa@mik.mn
Утас: 328267 ext 825