Олон улсын санхүүгийн үйлчилгээний шинэлэг шийдэл “Fintech” технологи дээр суурилан, Монгол инженерүүдийн оюун ухаан, цаг зав, хүчээ нэгтгэн бүтээсэн “ZPay” төлбөр тооцооны системийн талаар “ЗэтПэй ББСБ” ХХК-ынхан өчигдөр мэдээлэл хийв. Тус үйлчилгээнд бүртгүүлэхэд үнэ төлбөргүй бөгөөд “ZPay”-ээс дотоодын бүх банкны данс руу шимтгэлгүй шилжүүлэг хийх боломжтой болж байгаа нь манай улсын банк санхүүгийн салбарт нэгэн шинэ өнгийг нэмсэн үйл явдал болж байна.
Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл бид өдөр тутамдаа банк хооронд гүйлгээ хийхэд 100-300 төгрөгийн шимтгэл төлдөг байсан бол “Zpay” хэрэглэгч болсноор 0 төгрөгийн шимтгэлтэйгээр шилжүүлэг хийх юм. Цаашид “Zрау” нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн өөрийн нэрийн КUМА картыг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгч картаа ашиглан кино театр, дэлгүүр, супермаркет, фитнесс, гоо сайхан, эмнэлэг, эмийн сан, ресторан, кофе шоп, нийтийн тээвэр, нислэгийн тийзний төлбөр тооцоогоо хийхэд хөнгөлөлт бас CASH BACK-тай.
KUМА карт эзэмшигч нь эргэн төлөлтийн тогтвортой байдлаас шалтгаалж гурван сарын шатлалтайгаар нэмэгдэх нөхцөлтэй 100.000-500.000 төгрөг хүртэлх зээлийн эрх бүхий кредит дансыг ашиглах зэрэг цаг хугацаа, мөнгө хэмнэсэн бодит боломжуудыг авах юм.
“Zpay”-ийн Мэдээлэл, технологийн захирал П.Пүрэвбазар: “Zpay” брэнд нь товчхондоо IT технологийн дэвшилтэт талыг ашиглан санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хямд хэлбэрээр хүргэх үйл ажиллагаа юм. “Zpay” банк бус санхүүгийн байгууллага маань 2014 онд Санхүүгийн зохицуулах хорооноос валют арилжаа, мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоо гэсэн тусгай эрхүүдийг авсан бөгөөд одоо мобайл апплейкэшн, www.zpay.mn цахим хуудаснаас гадна хотын төвд байрлах 24 цагийн салбаруудаараа дамжуулан дээрх үйлчилгээг цогцоор нь хүргэх болсныг онцолж байна.
Одоогийн байдлаар АНУ болон БНСУ руу хийх мөнгөн гуйвуулгын үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн. Цаашлаад хөрш орнууд болох ОХУ, Хятад мөн Австрали зэрэг улсад салбараа байгуулж, таван тивд тархан суугаа монголчууддаа үйлчилгээгээ хүргэх эрхэм зорилго тавиад байна.
Мөн аюулгүй ажиллагааг хангахын тулд олон улсын “Payment Card Industry Data Security Standard”-ыг нэвтрүүлсэн. Энэ нь Монголын бусад арилжааны банкуудтай адил аюулгүй байдлын стандартыг хангасан гэсэн үг юм” гэв. Замын түгжрэл, урт дараалал, үйлдэл бүрт хэтэвч тэмтрэх шимтгэл, хөшүүн харьцаа, хүйтэн мэдрэмжийг гар даллан үдэх боломжийг “Zpay” ...
Илүү дэлгэрэнгүйг www.zpay.mn