Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
Компанийн урт хугацааны стратеги төлөвлөгөөтөй уялдсан Хүний нөөцийн бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, чадварлаг хүний нөөцөөр хангах, хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнд дүн шинжилгээ хийх, ажилтнуудын ажил үүргийн давхардал, ажлын ачааллыг судлах, улмаар ажил үүргийг зөв оновчтой зохион байгуулах, карьер хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан түүний дагуу ажиллагсдыг сургаж хөгжүүлэх, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, ажиллагсдыг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах, ажиллагсдын ажлыг үнэлэх, ажлын гүйцэтгэлтэй уялдсан цалин хөлс урамшууллын системийг бий болгох, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлуудыг Хөдөлмөрийн хууль түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, газар нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоог ханган ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Хүний нөөцийн менежментийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаалд тав ба түүнээс дээш жилийн хугацаанд ажилласан туршлагатай байх;
3. Хөдөлмөрийн эрх зүй болон Иргэний эрх зүйн талаар өндөр мэдлэгтэй байх;
4. Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх.
Нэмэлт ерөнхий шаардлага:
1. Хариуцсан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиглүүлэн төлөвлөх, компанийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийг тайлагнах ур чадвартай;
2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
3. Идэвхи санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй;
4. Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, харилцааны соёлтой;
5. Ажлын ачаалал даах чадвартай, өөрийгөө дайчлан ажиллах боломжтой;
6. Ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн сахилга батыг дээдлэн сахидаг;
7. Урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах
8. Энэ чиглэлээр банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно;
9. Хүний нөөцийн бодлого, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, карьер хөгжил болон албан тушаалын залгамжлалын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн);
2. Анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
3. Дипломны хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
4. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
5. Гурван үеийн түүх (гараар бичсэн);
6. Өмнө нь хийж байсан ажил, туршлагын талаарх товч мэдээлэл.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.mn цахим хаягаар, эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 19, ХХБанкны 10-р давхарт 2018 оны 01-р сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Жич: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.
Анкет татаж авах Утас: 11-328267 (827)