Оросын Ерөнхийлөгч В.В.Путин амьтанд элэгтэй Ерөнхийлөгч гэгддэг. Тэгвэл тэрээр амьтныг тамлан зовоосон этгээдийг 80.000 рубль (3.4 сая орчим төг)-ээр торгох, эсвэл 6 сарын орлого хураах, 360 цаг албадан хөдөлмөр хийлгэх, жил хүртэл хугацаагаар хорих хууль гаргаж 12-р сарын 20-ноос үйлчилж эхэлсэн байна.
Мөн амьтан тамлаж буй зүй бус үйлдлээ олон нийтийн хэвлэл мэдээллийн сүлжээгээр гайхуулсан тохиолдолд 100.000-300.000 рубль (4-12 сая төг), 2 жил хүртэлх орлогын хэмжээгээр торгох, 3-5 жил хүртэл хорих ялтай болгосон байна.
Эх сурвалж: https://ria.ru/society/20171220/1511340447.html