Бид түүний амьдралын хэв маяг, ололт амжилтын түлхүүр, болoод хувь хүний стиль имиджийн талаар ярилцлаа.
INNOV : Та юунаас хамгийн их урам зориг авдаг вэ?
Хүмүүс. Би олон төрлийн хүмүүстэй уулзаж тэдний түүх болон мөрөөдлийг сонсож, ярилцах дуртай. Мөн хүмүүст мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах сайхан байдаг. Мөн урлаг, тэр дундаа хөгжим болоод яруу найраг надад маш их урам зориг өгдөг шүү.
INNOV : Ямар эмэгтэйчүд таны бахархлыг төрүүлдэг вэ?
Хэн ч бай, хаана ч байсан мөрөөдөл, зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж, хичээж буй эмэгтэйчүүд үнэхээр бахархмаар санагддаг.
INNOV : Tаны ажлын онцлох зүйл юу вэ?
Мм, хүнд асуулт байна шүү. Одоогийн байдлаар бол Монгол улсад элчин сайдаар ажиллаж байгаа минь хамгийн онцлох зүйл нь юм байна.
INNOV : Xийж буй ажил тань таны стил имиджэд нөлөөлдөг үү?
Би нэг төрлийн стилээр хувцаслаад байхыг хүсдэггүй. Миний шүүгээнд олон төрлийн хувцас их бий. Ямар үйл ажиллагаанд оролцох болон юу хийх гэж байгаагаасаа шалтгаалан хувцсаа сонгон өмсдөг.
INNOV : Ямар нэгэн ажлыг амжилттай хийж гүйцэтгэхэд юу нөлөөлдөг вэ?
Аливаа нэг зүйлийг хийхэд анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал. Хэрвээ хүн ажилдаа үнэхээр дуртай бол цаанаасаа л анхаарал төвлөрөөд эхэлдэг шүү.
INNOV : Дипломат болохоор зорьж буй залуучууддаа зөвлөгөө өгвөл?
Бүх зүйлиййг сонирх, судал. Дипломат байдал гэдэг өөрөө хүмүүсийн харилцааг илтгэдэг учраас ухаалгаар тэднийг судлах нь эргээд өөрт тань хамгийн том давуу тал болж чадна.
INNOV : L.K.Bennett брэндийн юу нь таньд таалагддаг вэ?
Энгийн хирнээ элегант байдлыг илэрхийлдэг нь надад маш их таалагддаг. Мөн биед маш эвтэйхэн. Завгүй ажил хэрэгч эмэгтэйчүүдэд биед тухтай хувцас өмсөнө гэдэг их чухал шүү дээ.