Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн байна. Улаанбаатарт өдөртөө 9, шөнөдөө 23 хэм хүйтэн байна.
2023-02-05
Хүүхдийн хөл дайраад, зугтсан жолоочийг барьжээ
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр СХД-ийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.
2023-02-04
Японы Улсаас Сав газрын захиргаадаад автомашин бэлэглэлээ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Кояма Исао нар Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор богино долгионы холбоогоор тоноглогдсон, туулах чадвар сайтай Ниссан Патрол (Y-61) маркийн 30 автомашиныг Сав газрын захиргаад болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харьяа байгууллагуудад хүлээлгэн өгөв.
2023-02-03
АНУ-ын Засгийн газар Монгол Улсын зудын эрсдэлийн эсрэг тусламж үзүүллээ
Улаанбаатар хот – АНУ-ын Засгийн газар Монгол Улсад зудын эрсдлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд нэг зуун мянган ам. долларын тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгохоор боллоо. Энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин айлуудад мөнгөн тэтгэлэгийн хэлбэрээр очих юм.
2023-01-31
Нийслэлчүүдэд зориулан 6150 тонн мах нөөцлөөд байна
2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. Харин 2024 онд 10,000 тонныг бэлтгэхээр төлөвлөж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлэв. Тэрбээр “Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа.
2023-01-31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын Элчин сайд үүрэгт ажлаа авснаас хойш анх удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж буйг онцлоод хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв.
2023-01-31
П.Ганхүү: Энэ онд Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг барина
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна. Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Эхний ээлжинд Бичигт-Зүүнхатавч боомтыг холбосон 100км төмөр замыг барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхэ боомтын хувьд ч мөн ялгаагүй.
2023-01-31
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Японы Аялал жуулчлалын яамтай хамтарна
Монгол орны зах зээлд япон жуулчдад нийцсэн аяллын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, Японы стандарт үйлчилгээг бий болгох, Монгол-Японы аялал жуулчлалын бизнес форумыг хамтран зохион байгуулах, Монголын аялал жуулчлалын улирлыг уртасгаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, япон жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийн асуудлаар санал солилцжээ.
2023-01-31