Грекийн Олимпиа хотод 2024 оны Парисын олимпын бамбарыг асаах ёслол боллоо. Зуны Олимп бүрийн өмнө бамбарыг ийнхүү өлгий нутагт нь асааж, үйл явдлыг эхлүүлдэг уламжлалтай. Бамбарыг тамирчид болон бусад тээврийн хэрэгслээр хотод авчирдаг. Энэ жилийн хувьд бамбарыг Афин руу, дараа нь Газар дундын тэнгисийг гатлан Францын Марсель руу гурван тулгуурт дарвуулт завиар аваачна. Парист долдугаар сарын 26-нд тоглолтын нээлтийн ёслол болох хүртэл тамирчдын хамт Франц болон түүний арлуудыг тойрон аялах юм. Ингэхдээ завиар Мартиник, Францын Полинез зэрэг арлууд руу очно. Олимпын бамбарын аяллын дэлгэрэнгүй мэдээлэл болон зогсоолуудын жагсаалтыг Олимпын вэбсайтаас авахаас гадна буухиаг шууд дамжуулна. Бамбартай 3100 милийн буухиа замыг туулахад 68 хоног зарцуулагдах юм.
Грекийн жүжигчин Мэри Мина 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Эртний олимпын өлгий нутаг археологийн дурсгалт газарт болсон Олимпын наадмын гал асаах ёслолын үеэр дээд санваартны дүрийг бүтээж, Грекийн дарь эх Херагийн сүмд гал асаажээ.
2020 оны олимпын сэлүүрт сэлэлтийн аварга Стефанос Нтоускос Грекийн жүжигчин Мэри Минагаас галын бамбарыг хүлээн авлаа. Усанд сэлэлтийн тамирчин Флорент Манаудуг буухиа уралдааны удирдагчаар ажиллана. Тэрбээр "Ахмад байх нь үнэхээр гайхалтай. Хүүхэд байхдаа олимпын наадмын нээлтийг үзэж, Олимпын бамбарыг хардаг байсан. Энэ бол гайхалтай бэлгэдэл юм. Мөн Бамбарын буухиагаар Францын бүх гайхалтай ландшафтуудыг харуулах гэж байгаадаа баяртай байна" хэмээн онцоллоо.
Бамбарыг буухиалан авч явах 10 000 гаруй тамирчныг сонгох сонгон шалгаруулалт 2023 оны зургадугаар сард эхэлсэн. Буухианы үеэр бамбар хэзээ ч унтардаггүйгээс гадна Олимп бүрт зориулж шинэ бамбар хийдэг аж.
Эртний Олимпын наадам МЭӨ 776 оноос МЭ 393 он хүртэл Олимпиад зохион байгуулагдаж бол орчин үеийн анхны Олимп 1896 онд Афинд эхэлсэн түүхтэй. Гэвч бэлгэдлийн бамбарыг 1928 оны Амстердамын Олимп хүртэл ашиглаагүй бөгөөд 1936 онд Берлиний Олимпын өмнө анхны бамбарыг асаажээ. Үүнээс хойш бамбарын буухиаг зуны олимп бүрээр зохион байгуулж ирсэн. Олимпын дүрмийн дэвтэрт "Олимпын дөл бол ОУОХ-ны удирдлаган дор Олимпод асаж буй гал юм" гэж тусгаж өгчээ.
Эх сурвалж:cbsnews