Тайландад зохион байгуулсан “Thailand age goup swimming championships” тэмцээнд Монголын эмэгтэй сэлэгчдээс ОУХМ Б.Энххүслэн оролцож, таван зай төрлөөс (50, 100, 200, 400 чөлөөт, 50 метрийн мэлхий сэлэлт, 200 метрийн холимог гүйлт) гуравт нь түрүүлж, нэгт нь мөнгөн медаль хүртэв. Эрэгтэйчүүдээс Э.Энхмэнд 15-16 насныхны ангилалд оролцсоноос 50 метрийн мэлхий сэлэлтээр финалын гараанд (30 секунд, 82 доль) мөнгө, 100, 200 метрийнхэд тус бүр хүрэл медаль зүүлээ. Б.Энхтамир долоон зай төрөлд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, хоёрт нь хүрэл медаль гардав.