Дэлхийн триатлоны холбооноос тамирчдын шинэчилсэн чансааг зарлалаа. Өмнөд хөршийн Харбинд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээний V байрт шалгарсан, зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлагч Н.Алтаншагай (219.63 оноо) чансааны 11-т эрэмбэлэгдсэн байна. Мөн “Рөүд Монголиа” клубийн тамирчин Л.Баярцэнгэл дээрх тэмцээнд VI байр (203.16 оноо) эзэлсэн амжилтаар чансааны 12-т бичигдэв. Манай триатлончид дээрх тэмцээний элит ангилалд Итали, ХБНГУ, БНХАУ-ын шилдэг тамирчидтай гүйлт, дугуй, гүйлтийн цанын төрлөөр өрсөлдсөн билээ.
Ташрамд дурдахад, Монголын триатлоны холбоонooc өвлийн триатлоны УАШТ-ийг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд энэ сарын 24-нд зохион байгуулна.